• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Мэлмийгээр болгоогч Аръяабал хийд нь рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар байрладаг ажээ.

aagii by aagii
May 7, 2022
in Чөлөөт
0
Мэлмийгээр болгоогч Аръяабал хийд нь рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар байрладаг ажээ.
0
SHARES
32
VIEWS
Share on FacebookShare on Twitter

АРЪЯАБАЛЫН ХИЙД. Монгол улсад ховор байдаг бясалгалын сүмийн нэг бөгөөд уг хийдийг 1998-2004 онд барьж дуусгажээ. Уулын чулуу засаад сүмийн үүд хүртэл 108+8 чулуун шатыг хийсэн ба шатаар өгсөх бүрт “Ум мани бадми хум” хэмээн хэлж өгсвөл санаандгүй хийсэн нүгэл нэг нэгээрээ хорогдоно гэж үздэг. Сүмийг тойруулан 108 жижиг суврага, шашны 8 тахил, хангагч эндэнэ, соёмбо зэрэг бэлэгдлээр чимэглэн хашаагаар хүрээлжээ. Сүмийн байшинг тойрсон 108 хүрдийг эргүүлж гороолоход “Ум мани бадми хум” тарни олон дахин уншигдсантай тэнцэнэ гэж үздэг. Аръяабал гэдэг нь Жанрайсаг бурханы санскрит нэр бөгөөд монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч гэх, төвдөөр Жанрэзиг гэх агаад мэлмийгээр болгоогч хэмээнэ. Аръяабал сүмийн зүүн уулын энгэрт Маанийн 6 үсгийг өнгө алаглуулан сийлсэн байдаг нь их өвөрмөгц харагдана. Аръяабалын сүм очих замд бурхан багшийн сургааль номлолоос иш татсан самбарууд байрлуулсан байдаг. Мөн хүрдний асар байх ба асарын таазанд 150 хүртэл тоо бүхий сум заасан тэмдэглэгээ бий, хүрдийг эргүүлэхэд сумны үзүүр ямар нэгэн тоон дээр заах ба тухайн өдрийн зурхайг зааж байдаг. Заасан тооны тайлалыг Аръяабалын сүм явах зам дагуух самбар дээрээс уншина. Сүмийн байшинг тойруулан дээврийн доод хэсэгт 3 ертөнц буюу тэнгэрийн орон, хүмүүний ертөнц, тамын ертөнцийн дүрслэл бий. Сүмийн дотор талд 8 мутарт Аръяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залардаг. Санскрит хэлээр Аръяабал гэдэг нь Жанрайсиг гэсэн утгатай төдийгүй монголчилбол Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч ажээ. Анх Түвдийн нэгэн лам шинжиж “Энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм, хийд байгуулахад тун тохиромжтой гэжээ.

Previous Post

Ухаантай хүн бусдыг хэлэх үггүй болгодог гэж боддог байлаа. Үнэн хэрэг дээрээ мулгуу хүн л бусдыг хэлэх үггүй болгодог аж

Next Post

ӨРӨВ ТАС ШУВУУ ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛ ДАЛЛАДАГ ДОМТОЙ

Next Post
ӨРӨВ ТАС ШУВУУ ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛ  ДАЛЛАДАГ ДОМТОЙ

ӨРӨВ ТАС ШУВУУ ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛ ДАЛЛАДАГ ДОМТОЙ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.