Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ. Тус хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 20-ноос олгох бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг тавдугаар сарын 12, 24-нөөс олгож эхлэх нь. Ташрамд дурдахад, Засгийн газраас энэ оны эхэнд хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байснаа үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх бодлогын хүрээнд түр хойшлуулж, 2022 он дуустал бүтнээр олгохоор болсон юм.