2022.05.07 / БЯМБА ГАРАГ ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН. ЦАГААН БИЧ ӨДӨР Үс засуулвал: Өнгө зүс сайжирна Наран ургах, шингэх: 05.25-20.12 Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг ба гахай, хулгана жилтнээ сөрөг нөлөөтэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Түүнд төрсөн хүмүүн баатарлаг хийгээд цэвэрч, эцэгтээ урин, хорлол үйлд хичээнгүй, насны доод хэмжээ жар гарна гэж номлосон. Өвдвөөс найман хоногт амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазын гэм ирэх нигууртай. Х:у:л:г:а:й:д алдвал х:у:л:г:а:й:ч нь зүүнээс ирсэн хүмүүн, олдохын нигуур буй. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ. Баруун нүд татвал олдсоныг олно. Баруун чих хангинавал асрахуй хийгээд үзэсгэлэн лугаа учирна. Зүүн чих хангинавал буянтай гэж номлосон. Нохой уливал гэрийн тэнгэр алмаармуй. Хэрээ дуугарвал эд эдлэл олно. Тагнай эрвэгнэвэл жуулчин ирнэ. Бүх бие татганавал гаслан болно. Хувцас олдоно гэж номлосон.