• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

ХУВИЙН ЭНЕРГЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХ АРГА.

aagii by aagii
May 18, 2022
in Чөлөөт
0
ХУВИЙН ЭНЕРГЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХ АРГА.
0
SHARES
32
VIEWS
Share on FacebookShare on Twitter

1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий. 2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд эмзэг энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно. 3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид. 4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохилог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой. 5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй. Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ. 6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай. 7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхт бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт. Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг. 8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз. Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зур бусдад бүү зээлдүүл. 9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Арц, хүж, ароматерапи асаа. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш. 10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролдож бай. Болохгүй бол зөрчлийг бүү хурцатга. 11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг. 12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла. #copy

Previous Post

Тайзан дээр 18-тууд шиг бүжсэн 60, 70 настнууд 62 настай ахмад бүжигчин СТА Д.Туул болон 73 настай СТА Г.Удвал нар

Next Post

Дуучин В.Баттулга удам залгах ХҮҮГЭЭ өлгийдөн авлаа. Халуун баяр хүргэж аз жаргал хүсье

Next Post
Дуучин В.Баттулга удам залгах ХҮҮГЭЭ өлгийдөн авлаа. Халуун баяр хүргэж аз жаргал хүсье

Дуучин В.Баттулга удам залгах ХҮҮГЭЭ өлгийдөн авлаа. Халуун баяр хүргэж аз жаргал хүсье

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.