Бид нар 3 жилд нэг удаа Ээж хайрхан уулыг зорьж хүсэлээ даатгаж, хувь тавилангаа асуухаар очдог. Ээж хайрхан уулын энэ л агуйд урд цагийн даяанч лам Бодийн сэтгэлдээ хөтлөгдөн сууж бусдын тусыг бүтээж иржээ. Магадгүй ухамсарт нь бусдын тус үүнээс өөр юм байхгүй болтолоо агуйд суужээ. Түүний бусдын тусыг бүтээх бодь сэтгэл, ертөнцийн мөн чанарыг танисан хоосон чанарын агаарт оршиж одоо ч бусдын тусыг бүтээж, ач тус нь олонд хүрсээр байна. Үүний адилаар урдны мэргэдийн гэгээрлийн хутагийг олсон газар орон бүгд өнөөг хүртэл Дэлхийн өнцөг булан бүрт сүсэгтэн олныг татаж тус эрдмээ үзүүлсээр байна. манай ламын үзсэнээр Ээж хайрхан уулын лус савдаг нь идэр залуухан бүсгүй, Хүрэн бор торгон дээлтэй, хурц тунгалаг нүд нь могойн нүдийг санагдуулна. Агуйн даяанч лам болвол ялимгүй шарангуй царайтай, шар ногоон нүдтэй, зузаан бахимдуухан биетэй, шар торгон дээлтэй харагдана. ярих дуугарах өнгө нь аялагтай эсвэл ялихгүй гуншаа дуутай сонсогдоно. Харин агуй нь болвол лам бусдын тусыг бүтээхийн тулд зорин ирэгсэдтэй уулздаг газар юмсанжээ. Хүний хөл хэзээнээс тасралгүй 100 орчим жил болж байгаа гэдэг юм. Хүслээ даатгаж залбирвал тусаа өгөх нь гарцаагүй юм шүү. Хүсэл зорилго биелэх ерөөл буяны учираас юм. Агуйн даяанч ламд тахил өргөхдөө элдэв чихэр. сүү. идээ тавих бус. хүж өргөвөл ламын таалал баясаж хүлээж авдаг. мөн зугаацан хашгиралдах. согтууран үймэх, хог шороо хаяхад савдаг хилэгнэж, лам таалахгүй янз байдалтай. сүү. идээ будаа өргөлийн юмаа ээж хайрхан бүхлээрээ харагдах газараас өргөвөл савдаг нь хүлээж авч баясаж байсан. манай лам зураг дарий гэж даяанч ламд айлтгахад, одоо дараарай гэсэний дагуу дагаж явсан хүмүүс зураг авцгаахад хэд хэдэн дүрс гарсаны 2 зурагийг энд тавилаа.