• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

“Энэ зунаас хойш ХУД, БГД-ийн III хороонд 25-30 жил халуун ус тасрахгүй”

aagii by aagii
May 18, 2022
in Нийгэм
0
“Энэ зунаас хойш ХУД, БГД-ийн III хороонд 25-30 жил халуун ус тасрахгүй”
0
SHARES
22
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“Энэ зунаас хойш ХУД, БГД-ийн III хороонд 25-30 жил халуун ус тасрахгүй” Эрчим хүчний ам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2025 он хүртэл үргэлжлэх “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээ шугамын 30 гаруй хувийн ашиглалтын хугацаа дуусжээ. Дээрх төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 километр урт, насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж. Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 2.8 километр урт 5А магистраль шугам, Баянгол дүүргийн 3 хороонд байрлах 1 километр урт 3Г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. 5А магистраль шугам: 1969 онд ашиглалтад оруулж, 53 жил ашигласан. “ДЦС-3” ТӨХК-ийн Дунд даралтын хэсэгт үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг. 3Г магистраль шугам: 1988 онд ашиглалтад оруулж 34 жил ашигласан. Нэг километр хос шугамыг өргөтгөн шинэчилж, үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажил хийнэ. Төслийн зохицуулагч Э.Мөндөр “Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дулааны шугамыг өргөтгөх, шинэчлэх, найдвартай ажиллагааг нь хангах нөхцөл бүрдэх юм. Бид энэ жил 5А магистраль шугамыг шинэчлэн, солино. Өөрөөр хэлбэл, дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэл ил явж байгаа шугамыг буулгаж, өргөтгөнө. Энэ шугамын хэсэгхнийг солиход зуны гурван сар зарцуулдаг. Энэ удаад 2.6 км шугамыг иж бүрнээр солих гэж байна. Энэ маш том ажил. Тийм учраас таван хэсэг болгож хуваан, тендер зарласан. Шалгарсан компаниуд ажилдаа орох бэлтгэлээ бүрэн хангасан. Мөн 3Г магистраль буюу Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газар дор оруулж солино. Энэ хугацаанд жишээ нь Алтай хотхон орчимд 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд халуун усгүй байна. Мөн Эрчим хүчний яам орчмын байруудад халуун ус тасарна. Тийм учраас ард иргэд маань хүлээцтэй хандаж цаашид шугам сүлжээний найдвартай байдал хангагдаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шугамыг зогсоож өргөтгөж, шинэчлэхгүй бол цаашид гэмтэл гарвал засварлаад явахад хүндрэлтэй болсон. Өнгөрсөн жил 8 дугаар магистралийг зогсоож өргөтгөж, шинэчилсэн. Ингэснээр 10 хороолол, нэгдүгээр хороолол орчмын айл өрх маш сайн дулаан хангамжтай өвөлжсөн. Энэ зун тэр орчмын айлын халуун ус тасрахгүй” гэв. Дулааны шугамын ашиглах хугацаа 25-30 жил байдаг аж. Төслийн хүрээнд насжилт дууссан 12.8 километр урт шугамыг шинэчлэн сольж, 30 жил ашиглана. Ингэснээр зун бүр халуун ус тасардаг асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж эрчим хүчний салбарынхан хэллээ. Мөн эдгээр шугам нь төв станцаас гарч байгаа учраас Улаанбаатар хотын бүх салбар шугамын ашиглалт сайжрах аж. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам бий. Өнөөдөр бид дөнгөж 12 км шугам солих ажлыг эхлүүлж байна. Цаашид үргэлжлүүлээд солиод явах шаардлага бий. Учир нь Улаанбаатар хотын дулааны шугам эрсдэлтэй нөхцөлд байгаа. Барилга угсралтын ажлыг таван монгол компани гүйцэтгэнэ. Энэ жилийн хоёр магистраль шугам солих компаниуд өнөөдрөөс ажлаа эхэлж байна. Ингээд наймдугаар сарын 15-нд ажлаа дуусгаад, есдүгээр сарын 15-нд халаалтаа өгөхөд бэлэн болгоно. Төслийн хүрээнд шинэчлэн солих шугамын ашиглалтын хугацаа 25-30 жил. Энэ хугацаанд засвар үйлчилгээ хийх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас хэрэглэгчид доголдол, тасалдалгүй дулаанаар хангагдана. Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсөж байна. Энэхүү төсөл дуусахад 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг шинэ төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэнэ” гэлээ. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу энэ төслийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд: Баянгол дүүргийн 7,8, 11,12,13,15% Чингэлтэй дүүргийн 6 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр дулааны шугам сүлжээ барьж байгуулах юм байна.

Previous Post

Идэр-Од 8 настай үеийн зургаа дэлгэжээ.

Next Post

Хотын төвөөр CU-ээс өөр дэлгүүр харагдахаа больжээ. Солонгосын энэ сүлжээ дэлгүүр онголд хурдтайгаар хүрээгээ тэлж 200 дахь салбараа нээжээ.

Next Post
Хотын төвөөр CU-ээс өөр дэлгүүр харагдахаа больжээ. Солонгосын энэ сүлжээ дэлгүүр онголд хурдтайгаар хүрээгээ тэлж 200 дахь салбараа нээжээ.

Хотын төвөөр CU-ээс өөр дэлгүүр харагдахаа больжээ. Солонгосын энэ сүлжээ дэлгүүр онголд хурдтайгаар хүрээгээ тэлж 200 дахь салбараа нээжээ.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.