• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

“Торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх авахыг хязгаарлана”

aagii by aagii
May 17, 2022
in Нийгэм
0
“Торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх авахыг хязгаарлана”
0
SHARES
28
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“МОНГОЛ ЖОЛООЧ НАР ЕВРОПЫН ОРНУУД РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙНЭ” “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Хуулийн төслийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулж, “Монгол Улс 1993 оноос эхлэн авто тээврийн гадаад харилцааг өргөжүүлэн өнөөдрийн байдлаар олон улсын долоон гэрээг батлаж, Засгийн газар хоорондын хэлэлцээг 12 улстай байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын эрх зүйн орчныг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, авто тээврийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг мөрдүүлэхийн тулд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, тээвэрчид, аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох олон улсын байгууллагад зөвлөмж болгосон гэрээ хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төсөл боловсруулсныг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ны хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэн болно. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн орсноор тээвэрчдийн ажил амралтын дэглэм мөрдөгдөх, хөдөлмөрийн нөхцөл шаардлагыг хангах, тээврийн аюулгүй байдлыг хангах өөрийн улс болон замын хөдөлгөөний осол зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх агуулгатай. УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: -Цар тахлын улмаас дэлхий нийтэд тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй болсон. Үүнээс болоод импорт болон экспорт хязгаарлалтад орлоо. Уг хэлэлцээрт нэгдэж орсноор европын улсуудаас ирэх ачаа тээвэрт ямар давуу тал, хөнгөлөлт гарах вэ. Хоёрдугаарт, Монголын тээвэрчдэд ямар давуу тал олдох вэ. Зам тээврийн сайд Л.ХАЛТАР:-Европт үүссэн нөхцөл байдлаас үүдээд Европын холбоо ОХУ болон Беларусийн авто тээврийн хэрэгсэлд хориг тавьсан. Сөргүүлээд Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд тээвэр хийхэд хүндрэл гарах нөхцөл байдал үүсч байна. Энэ үед монгол жолооч нар хэлэлцээрт нэгдэн орсноор Европын руу цаашдаа Европоос Монгол руу тээвэр хийх боломж бүрдэнэ. Хэлэлцээрт орсноор тээвэрчид Европ руу тээвэр хийх чөлөөтэй болно. Одоо ОХУ-ын картуудыг ашигладаг. Энэ бол амь аргацаасан зүйл. УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:-Олон улсын гэрээнд нэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь эхний асуудал. Нөгөө л Дарханы зам. Гол магистраль замаа дөрвөн жил самарчхаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эдврэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах юм. Хохирлын үндсийг тавьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн хоёр, дөрөвдүгээр багцыг Хятадын бүтэлгүй компанид хамгийн эхэлж өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзсан. Зам тээврийн сайд Л.ХАЛТАР:-Г.Дамдинням гишүүнээс хүсэлт ирсэн. Цаад утгаараа ЗТХЯ, Азийн Хөгжлийн банкийг шалгуулахтай агаар нэг болчхоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс ЗТХЯ, Азийн хөгжлийн банкийг АТГ-д өгчхөөч ээ. Тэрнээс биш олон жил ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банктай хамтраад шалгаруулсан тендерийг буцаагаад шалгуулах нь ёс зүйн хувьд таатай биш. Цаашдаа Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам тээврийн салбартай хамтраад ажиллаад явах байх. Тэр утгаараа яам Азийн хөгжлийн банкийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд учир дутагдалтай. Дарханы замын асуудалд Тээврийн цагдаатай ярьж байгаад ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг тавьж буй. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын асуудлаас болж иргэний амь нас, эд материалын хохирол, эрүүл мэндийн хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Олон улсын гэрээнд уг заалт бий. Мөн ЗТХЯ-ны байгуулсан гэрээнд уг заалт орсон. Тиймээс Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй. УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:-Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллаж буй замчид сайн ажиллаж байгаа. Менежментийн алдаа бий. Та энэний цаана нуугдахгүй. Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн сайдын тушаалаар бий болсон уу эсвэл Азийн хөгжлийн банкны шийдвэрээр бий болсон уу. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэг Засгийн газар, ялангуяа Л.Халтар сайд танд байгаа. Мундаг ёс зүйтэй хүний дүрд ороод хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаад байна. Л.Халтар та АТГ-д шалгуулсан нь дээр байх. Зам тээврийн сайд Л.ХАЛТАР: -Зам тээврийн сайдын тушаалаар үнэлгээний хороо байгуулагддаг. Материалаа Азийн хөгжлийн банктай зөвшилцөж зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх нээгддэг. Тиймээс Азийн хөгжлийн банк, ЗТХЯ хамтарч ажилладаг гэсэн үг. Би ёс зүй баримталж яваа хүн шүү. Тиймээс хамтарч ажиллаж буй олон улсын байгууллагыг хэзээ ч шалгуулна гэж явахгүй. Энэ журмын дагуу явсан. Алдаа нь хямд үнэтэйг нь сонгосны алдаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэр үедээ тендерийн хууль, Азийн хөгжлийн банкны дотоод журмаар ч тэр шалгаруулсан. Яг ажлын явцад шахаад ирэхээр гүйцэтгэгч өөрөө татгалзмагц бид гэрээг цуцалсан. Тиймээс та уг асуудлыг АТГ-д өгөөрэй. УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: -Дарханы зам яах вэ цаг хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ өөрөө өөрсдийгөө хянана гэж юу байх вэ. Хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянах асуудлаа ярихгүй юу даа. Уг хэлэлцээр маш чухал. Энэ хэлэлцээрт орсноор авто тээврийн баг буюу жолооч нарыг хянах, ажил амралтыг зохицуулах гэх мэт зохицуулалтад орж байж үүний цаана осол авааргүй тээвэрлэлт хийх асуудал ярьж байна. Зөвхөн хил давснаар тээвэрлэлт хийнэ гээд зохицуулаад яваад байх юм уу. Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл 1600 км давхихдаа өдөр шөнөгүй нүдээ улайтлаа явдаг. Дотоодоо яах юм бэ. ХУВААЛЦАХ

Previous Post

ЦАГ ГАРГАЖ УНШААРАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ

Next Post

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг боллоо.

Next Post
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг боллоо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг боллоо.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.