• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Д.Батгэрэл дараагийн UFC-ийн тулаандаа тулалдахаар явлаа

aagii by aagii
May 5, 2022
in Нийгэм
0
Д.Батгэрэл дараагийн UFC-ийн тулаандаа тулалдахаар явлаа
0
SHARES
15
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монголын холимог тулааны тамирчин Д.Батгэрэл дэлхийн хэмжээний UFC-ийн тавцан дээрх ээлжит нэгэн тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо. Д.Батгэрэл нь Монголын хамгийн анхны UFC тамирчин ба холимог тулааны төрөлд маш амжилттайгаар өрсөлдөж байгаа бөгөөд түүний дараагийн тулаан ирэх сарын 11-ны өдөр Сингапур улсад болох юм байна. Энэхүү тулаан нь Д.Батгэрэлийн UFC дэх 6 дахь тулаан бөгөөд түүний дараагийн тулалдах өрсөлдөгч бол Солонгос улсын холимог тулааны тамирчин “Kang Kyung-ho” юм. Дэлхийн хэмжээний тавцан дээр өрсөлдөж буй Шуурга хочит Д.Батгэрэл нь UFC-ийн тулаануудад ээлж дараалан гайхалтай ялалтуудыг байгуулж байсан түүхтэй. Тухайлбал, 2020 онд Аргентин улсын тамирчин Guido Cannetti-тэй тулалдан эхний үеийн 3 минут 1 секундэд хүнд цохилтоор ялалт байгуулж байсан бол үүний дараа 2021 онд АНУ-ын Kevin Natividad тамирчинтай тулалдан эхний үеийн 50 секундэд мөн адил хүнд цохилтоор ялалт байгуулж байсан түүхтэй юм. Үүгээр ч зогсохгүй Шуурга хочит Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулааны төрөлд нийт 15 удаа тулалдсанаас 12-т нь ялалт байгуулсан гайхалтай тамирчин билээ. Мөн тэрбээр дэлхийн хэмжээний дэвжээн дээр амжилттайгаар тулалдахын хажуугаар IHC-ийн хамт олонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой IHC Batgerel Fundraising сайн үйлсийн аян эхлүүлсэн. Ийнхүү холимог тулааны ертөнцөд өөрийн нэр хүнд болоод эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буй Шуурга хочит Д.Батгэрэлдээ нийт дэмжигчдийнх нь өмнөөс амжилт хүсье.

Previous Post

Путин Су-27 сөнөөгч онгоцыг монголд өгөх зарлигт гарын үсэг зурлаа

Next Post

БНСУ-ын Засгийн газрын тогтоолоор Вьетнам, Филипин, Монгол зэрэг орны хүмүүс аялалын шугамаар 15 хоног визгүй зорчино. Ингэхдээ 6-р сарын 1- ээс Янянь нисэх онгоцны буудлаар л 5 ба түүнээс дээш хүнтэй грүпп аялал визгүй нэвтрүүлнэ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.