Унгар зэрэг Европын 10 орон Оросоос худалдан авч буй байгалийн хийн төлбөрөө рублиэр хийхийн тулд Оросын банкнуудад данс нээсэн гэж Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергей Гуяш мэдэгджээ.
Унгар улс еврогийн данс руугаа төлбөрөө еврогоор шилжүүлж, банк рубль рүү хөрвүүлэн шилжүүлдэг байна. Унгараас гадна Европын есөн улс ийм мөн ийм аргыг хэрэглэж байгаа ч энэ талаар мэдээлэхгүй байна гэж Гуяш онцолжээ.Тэрбээр эдгээр улс орны эрх баригчид ард иргэддээ болон олон улсын тавцан дээр шударга бус үйлдэл гаргаж байна гээд Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхийг хориглосон заалт байхгүй гэж онцолжээ. Энэ асуудал улс, компани хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр зохицуулагддаг гэж тодруулсан байна.Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто мөн Европын зарим байгалийн хийн компаниуд төлбөр тооцоогоо рублиэр хийх Москвагийн нөхцөлийг зөвшөөрсөн ч энэ талаар мэдээлэхгүй байна гэж мэдэгдэж байв.