• Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
Xemnel
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
  • Нийгэм
  • Улс төр
  • Чөлөөт
No Result
View All Result
Xemnel
No Result
View All Result

Ихэр унага.. харвал эд баялаг арвижна гэнээ. Шэйрлэхгүй бол 9 сар орлогын үүд хаагдана.

aagii by aagii
May 16, 2022
in Чөлөөт
0
Ихэр унага.. харвал эд баялаг арвижна гэнээ. Шэйрлэхгүй бол 9 сар орлогын үүд хаагдана.
0
SHARES
961
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Ихэр унага.. харвал эд баялаг арвижна гэнээ. Шэйрлэхгүй бол 9 сар орлогын үүд хаагдана.
Уучлал тарьвал эвлэрлийг хурааж авна. Хайр тарьвал аз жаргал хураана. Үнэнийг тарьвал итгэлийг хурааж авна.
УУЧЛАЛ бол өөртөө болон өрөөлд өгч буй хамгийн шилдэг бэлэг Хэн нэгэн танд ямар нэгэн муу зүйл хийж таныг гомдоож шархлуулах үед та хэрхэн хариу үйлддэг вэ? Дийлэнхдээ хүмүүс харилцаагаа таслах, хариугаа авах, хэсэг хугацааны дараа мартана, ямар нэгэн муу зүйл тэр хүнд тохиолдоосой гэж хүсэх гэх мэт хариу үйлддэг. Эсвэл өөрийнхөө сэтгэл санааг ямар нэгэн зүйлээр тайвшруулах гэж оролддог. Уучлал нь таны эрүүл мэндэд тустай! Доктор Вортингтоны судалгаагаар хүмүүс таагүй сөрөг мэдрэмжээ ярих үед тэдний зүрхний цохилт нь түргэсэж байгааг тогтоожээ. Уучилдаг хүмүүст шалтгаангүй бие зовиурлах юмуу сэтгэл гутралын шинж тэмдэг бага, үхлээс а.й.х а.й.д.а.с бага ба амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн уучламтгай хүмүүсийн өмнөх сард биеийн зовиур бага, эмийн хэрэглээ бага, бага ядарсан, илүү чанартай унтдаг ба уучлал нь стрессийн түвшинг бууруулдаг гэсэн үзүүлэлт тус тус гарчээ. Уучлал бол өөртөө болон өрөөлд өгч буй хамгийн шилдэг бэлэг юм! Хүмүүс нөгөө хүн уучлалт гуйгаагүй учир би уучлахгүй гэсэн байдлаар хандах нь элбэг байдаг. Тэгээд үргэлж х.о.р.с.о.л, үзэн ядалтыг тээж байдаг бөгөөд үргэлж өөрийгөө нөгөө хүний х.о.х.и.ро.г.ч болгон амьдарч байдаг. Харин уучлал нөгөө хүн уучлал гуйгаагүй байсан ч сэтгэлийнхээ хүлээсээс тавьж явуулахыг хэлэх бөгөөд нөгөө хүнд үүрд өөрийгөө д.а.р.а.мт.л.у.у.л.а.х боломжийг олгохгүй гэсэн үг юм. Уучлал гэдэг бол шударга ёс ба өршөөлийг холбох гүүр юм. Доктор Тодд хэлэхдээ Хэн нэгэн намайг гомдоох үед би шударга ёсыг хүсдэг, харин би хэн нэгэнийг гомдоох үед өршөөл үзүүлэхийг хүсдэг гэжээ.
Хэрхэн уучлах вэ? Уучлал нь хоёр түвшинд явагддаг ба нэг нь шийдвэр гаргах нөгөө нь сэтгэл хөдлөлийн түвшинд явагддаг. Хүмүүс уучлах шийдвэр гаргасан ч тухайн болсон үйл явдлын талаарх таагүй сэтгэл хөдлөлүүд болох уурлах, хорсох, өш санах, айх, сөрөг бодолд автах гэх мэт хэвээр байгаа бол уучлал явагдаагүй байна гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг уучилна гэдэг тийм амар хялбар хийгддэг зүйл биш бөгөөд энэ бол үйл явц юм. Хамгийн түрүүнд таныг хэн нэгэн гомдоож шархлуулах үед ямар сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн бэ гэдгийг хэн нэгэнд хуваалцах хэрэгтэй. Хэрвээ хуваалцах итгэлтэй хүн байхгүй бол цаасан дээр бүх төрсөн мэдрэмжүүдээ бичээд урж хаяад үзээрэй. Уучилна гэдэг нь эвлэрнэ гэсэн үг биш юм Х:ү.ч.и.р.хи.й.л.э.лтэй юмуу байнгын сэтгэл санааны д.а.р.а.мт.а.н.д байгаа хүмүүс уучиллаа гээд тэр харилцаандаа эвлэрээд байна гэсэн үг биш. Уучлах болон итгэх гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Хэн нэгэн таны итгэлийг алдсан бол уучиллаа гээд энэ дотны харилцаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг биш юм. Таны зүгээс уучлах нөгөө хүний зүгээс итгэлийг олох явдал юм. Х.ү.ч.и.р.хи.й.л.л.ийн харилцаанд өртөгсөд нь өөрийгөө буруутгаж надаас болоод энэ х.ү.ч.и.р.хи.й.л.э.л гарч байна гэсэн ташаа итгэл үнэмшил суудаг бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хүн өөрчлөгдөнө гэж горьддог. Тухайн хүн танд удаан хугацааны гэмтэл учруулах боломжийг бүү болгоорой.
Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон. Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов зальтай байх чадвар бөгөөд амьдралаа хүссэнээрээ удирдах боломж юм. Аз жаргалтай байхад юугаар ч дутагдахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газраа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалзах зэрэг нь ямар ч хамаагүй.Аз жаргалыг байнга мэдэрдэг хүмүүсийг мэдэрч чаддаггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл байж, ос:о:л: гэмт:л:и:йн: дараа хурдан эдгэдэг, урт насладаг, дархлаа сайтай, илүү бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг эерэгээр шийдэх чадвар сайтай, зүрх судасны өвчнөөр өвдөх нь бага, бусадтай илүү сайн харилцаатай байдаг байна. Мөн эрүүл хоолны дэглэмтэй байх нь элбэг.Аз жаргалаа нэмэгдүүлэхэд шинэ зүйл туршиж үзэх, бусдад туслах, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх, харилцаагаа хөгжүүлэх, сайхан бүхнээ бусадтай хуваалцах, өнөөдрөөрөө амьдрах, мэдрэмжүүдээ сайтар ашиглах, жижиг зүйлсэд ч анхаарлаа хандуулж, түүнээсээ аз жаргалыг мэдрэх, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, ярилцах, бусдад талархлаа илэрхийлэх, дуртай зүйлдээ цаг гаргах нь маш чухал. Мөн сонирхолтой туршилтууд нь таныг илүү аз жаргалтай, гэгээлэг, амьдралд итгэх итгэлтэй болгож, стресс, бухимдал, сэтгэл гутралыг багасгадаг. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж, эргэн тойрноо сайн анхаарах хэрэгтэй. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Жишээ нь: уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, өргөж яваа зүйлээ даахгүй байгаа хүнд, зам гарч яваа хүүхдэд, төөрч будилсан нэгэнд таны тусламж хэрэг болж л таараа. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал билээ. Аз жаргал гэдэг бол урт хугацаанд эрүүл, аз жаргалтай, сэтгэл амгалан, амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж юм – энэ бол бид бүгдийн цаг үргэлж хайж байдаг зүйл. Үүнээс багахан төдийг амтлахад түүнийг бид мөнх үргэлжлэхийг хүснэ. Ихэнх тохиолдолд хүмүүс таашаалыг аз жаргал гэж эндүүрдэг. Хэрэв бид сайхан хоол идэж, үнэтэй хувцас өмсөж, үргэлж хөгжилдөж байвал жаргалтай байна гэж ихэвчлэн боддог. Гэвч ямар нэг байдлаар энэ нь санаснаар болдоггүй. Бид бас хэрэв бид өөрийн бүх хэрэгцээг хангаж, бүх хүсэж байгаа зүйлдээ хүрвэл аз жаргалтай болно гэж бодох хандлагатай байна. Гэвч бодит байдал дээр зөвхөн өөрт санаа тавих нь биднийг ганцаардал, гутралд хүргэдэг.Заримдаа өөрийн бодол, сэтгэл хөдлөлтэй ганцаар байх нь таагүй байдаг. Ингээд бид хөгжим, компьютер тоглоом, хоол, секс, карьераар өөрийгөө сатааруулна. Гэвч нь энэ нь биднийг үнэндээ бусадтай холбодоггүй төдийгүй аз жаргалын жинхэнэ мэдрэмж өгдөггүй. Аз жаргалтай, бусадтай холбоотой байх үүднээс бид олон нийтийн сүлжээнд ихэвчлэн хандана. Өөрийн дарсан бидний зурагт өгсөн лайк, бичсэн сэтгэгдэл зэргээс бид түр зуурын шуугисан таашаал авч болох ч энэ нь ердөө биднийг илүү ихийг хүсэхэд хөтөлнө. Бид гар утсаа байн байн шалган, дараагийн нэг “төвөг”-ийг сэтгэл зовнин хүлээдэг. Гэвч хэдий олон лайк, сэтгэгдэл хүлээн авсан ч бид ямар нэг байдлаар бусадтай ердөө холбоогүй мэт сэтгэлтэй хоцорно.Бурхан багш жинхэнэ аз жаргалын хамгийн чухал эх сурвалж нь бусдыг эрхэмлэх сэтгэл хэмээн хэлсэн байдаг: бусдын сайн сайхан, аз жаргалд чин сэтгэлээсээ анхаарал тавих үед бидний зүрх сэтгэл дулаан, нээлттэй, бусадтай ойр болж ирэх ба бидэнд жинхэнэ сайн сайхны мэдрэмж төрнө. Бүр бие махбодын хувьд ч илүү эрүүл болсон мэт санагдана. Бусдын аз жаргалд санаа тавьсан сэтгэлээр бид тэдэнд аль болох туслахыг хүсэж, тэдэнд гэм хор хүргэх ямар нэг зүйлээс зайлсхийдэг. Энэ нь итгэлцэл бүхий нөхөрлөлийг бий болгож, бидний амьдралыг улам утга учиртай болгоно. Гэр бүл болон найз нөхдийн сэтгэлийн дэмээр бид амьдралд тохиолдох аливаа зүйлийг шийдвэрлэх хүч олж авдаг.Бусдын аз жаргалыг үнэхээр бодолцож эхлэхийн өмнө бид өөрийн аз жаргалыг бодолцож эхлэх хэрэгтэй. Хэрэв бид өөртөө аз жаргал хүсэж чадахгүй бол бусдад хэрхэн аз жаргал хүсэж чадах билээ? Бурханы шашинд аз жаргалыг хүсэх хүсэл нь бүх нийтийн хүсэл байна гэж үзнэ. Аз жаргал нь дотоод амар амгалангаас шалтгаалах бол дотоод амар амгалан нь сайхан сэтгэлээс шалтгаална. – XIV Далай лам Өнөөгийн энэхүү дэлхий ертөнцөд нөлөө үзүүлж бид үнэхээр хүч хүрэхгүй гэх сэтгэл төрөх үнэндээ амархан байх бөгөөд бид “Юу ч хийсэн болно. Яах гэж өөртөө төвөг удах билээ?” гэж бодож болох юм. Гэвч бодит байдал бол бид бүр танихгүй хүмүүст тэдний сайн сайхныг бодолцон, тэдэнд туслахыг хичээн нөлөөлж болно. Ердөө багахан инээмсэглэх эсвэл кассанд дугаарлаж байхдаа яарсан нэгнийг өмнөө оруулах нь бид өөрчлөлт хийж байгаа хэрэг юм. Энэ нь бидэнд өөрийн үнэ цэнийг мэдрэх боломж өгдөг – бидэнд өгөх зүйл бий – энэ үнэхээр сайхан байдаг. Бид өөртөө бас амьдралд илүү сэтгэл хангалуун болдог.Биднийг бусадтай юу илүү ойртуулдаг вэ гэвэл бусдаас бидний үнэ цэнийг батлах, бидэнд сайн сайхныг өгөхийг харахаас илүүтэй тэдний сайн сайхны талаар, тэдэнд хэрхэн туслах талаар бодох явдал гэнэ. Энэ нь ердөө өөрийн тухай бодолд эзлэгдэх эсвэл чин сэтгэлээсээ бусдын сайн сайхныг бодоход тулж ирнэ. Хүн бид нийгмийн амьтан: бид зөвхөн бусадтай холбоотой үед өсөн дэвжиж чадна. Бусдын ачийг санах, бусдад анхаарал тавих, бусдыг энэрэн нигүүлсэх нь аз жаргалтай амьдралаар амьдрахад өөрт төлөвшүүлэх шаардлагатай гол зүйлүүд юм.

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.
Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

Previous Post

Уучлал тарьвал эвлэрлийг хурааж авна. Хайр тарьвал аз жаргал хураана. Үнэнийг тарьвал итгэлийг хурааж авна.

Next Post

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хуян хөөрөх эмгэг гэж юу вэ?

Next Post
ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хуян хөөрөх эмгэг гэж юу вэ?

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хуян хөөрөх эмгэг гэж юу вэ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2022 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.