Хүүхэд балчируудтай бол шууд хөдөө гар! Хөрстөд гишгэл! Аадар мөндөрийн дууг сонсго. Аясын салхинд илбэдүүл. Шар сүүнд оруул, айргаар шавш. Ааруул идүүл, алимнаас дээр. Хярам уулга, хийжүүлсэн хүнцэл ундаанаас илүү гэж мэд. Тараг уулга, таргалуулдаг генийн өөрчлөлттэй элдэв хоргой дээлтэй хорноос хавьгүй дээр. Хөсөг хөллөж тэмээ хөтлүүл. Морь унуулж монгол болго. Наранд наадуул, саранд саатуул. Самнаа боов идүүл, сарлагийн өрөм хүртээ. Ямаа самнуул, ядрал үгүй зүдрэл үгүй газар зөнөт хөдөө юм шүү дээ. Цементен шугуйд төөрч муурч төмөр хүн болж төрхөө алдаж, төрлөө гээх нь!